Бидний үйлчилгээ

Хууль зүйн зөвлөх үйлчилгээ

Аж ахуйн нэгж, байгууллагад хууль зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд тогтмол мөрдөгдөх цогц баримт бичгийн бүрдэл болон өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай гэрээ, бусад баримт бичгийг боловсруулах цогц үйлчилгээ.

Өмгөөлөл, төлөөлөл

Эрүүгийн болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох болон Иргэн, Захиргаа, Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөх үйлчилгээ үзүүлдэг.

Эрдэм шинжилгээ, судалгаа

Хуулийн төслүүдэд санал, дүгнэлт өгөх, Онолын судалгааны бүтээл, ном эрхлэн хэвлүүлэх, Мэргэлийн чиглэлээр нийтлэл, өгүүлэл бичих, нийтлэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.

Хөдөлмөрийн эрх зүй

Бид хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны зохицуулалт, боловсон хүчний асуудлаар хууль эрх зүйн зөвлөгөө өгч, ажлаас халагдсантай холбоотой маргаан, нөхөн олговрын нэхэмжлэлд төлөөллийг санал болгодог.

Тусгай зөвшөөрөл

Бид аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл авах, тухайн салбарын зохицуулалт, ялангуяа уул уурхай, эрчим хүч, барилга, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь туслалцаа үзүүлдэг.

Татварын эрх зүй

Бид татварын стратеги төлөвлөлтөд тусалж, аудитын үеэр болон татвартай холбоотой маргааны үед үйлчлүүлэгчдийг төлөөлдөг.

Гэрээ, хэлцэл

Гэрээ, хэлцлийг боловсруулах, хянах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, томоохон төсөл хөтөлбөрийн гэрээний явцын хяналтыг хэрэгжүүлэх үйлчилгээг үзүүлдэг.

Компанийн эрх зүй

Бид компани үүсгэн байгуулах, дотоод бүтэц зохион байгуулалт, хувьцаа эзэмшигчдийн харилцаа болон удирдлагын түвшний баримт бичиг боловсруулах зэрэг компанийн бүхий л эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгдөг.